Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хамт олон “Эцэг эхийн зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ онд байгуулсан. Тус газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс зохион байгуулсан хамгийн эхний ажил бол асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах байлаа.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар хамт олноороо санал нэгдэж, ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд шаардлагатай зарим тоног төхөөрөмж, тоглоом зэргийг бэлэг болгон өгсөн байна.
Хүүхдийн төв сувиллийн албан хаагчид Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын халуун дулаан сэтгэлд талархсанаа илэрхийлж, хүүхдүүдийг сэтгэл санаагаар дэмжих гол зүйл бол тоглоом бөгөөд тэднийг сонсдог, хайрладаг ах эгч, найз бий гэдгийг ойлгуулж, нэг өдрийг хамт өнгөрүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг мөн өрнүүлсэн. Энэхүү аян нь эцэг эхийн хайр халамжаар дутаж байгаа бяцхан зүрхнүүд, эмзэг давхаргын хүүхдүүд, нярай хүүхдүүдэд чиглэсэн бөгөөд БЗД-ийн 9-р хороонд амьдардаг өнчин 6 хүүхэд буюу өрх толгойлсон 2 хүүхэдтэй ээжид хоол хүнс болон бусад эд зүйлс хүргэж, тусламжийн гараа сунгалаа.
Мөн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЭХЭМҮТ-ийн нярайн тасагт шаардлагатай эд зүйлс болох хүүхдийн хувцас, эрүүл мэндийн хэрэгсэл бэлэг болгон өгсөн байна.